Америкийн Монгол судлалын төвийн номын сан бүх гишүүн, судлаач, оюутан та бүхэнд номын сангийн зарим эх сурвалжийг толилуулж байна.
Бид байгуулагдсан цагаас хойш олон түмэн, хувь гишүүдийн хандиваар номын сангийн сан хөмрөгөө арвижуулж байна. 2022 оны байдлаар номын санд хүн судлал, археологи, эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд, улс төр, биологи зэрэг Монгол судлалын сэдвээр 5000 гаруй ном байна.
АМСТ номын санд 19-р зуунаас эдүгэг хүртэлх хугацаанд хэвлүүлэсэн зуугаад ховор нандин ном бий. Манай сан хөмрөг дийлэнхидээ Англи хэлээр номноос бүрддэг бөгөөд Монгол (крил, Монгол бичиг), Орос, Япон, Хятад, Франц, Герман бусад хэлээр зарим ном бий.
Номын сан олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй. Та манай гишүүн болвол төлбөртэй үйлчилгээнүүдийг хямдралтай авч болно.
Уншлагын танхим та төхөөрөмжөө холбох боломжтой өндөр хурдны утасгүй интернеттэй бөгөөд 3 компьютертой. Хэвлэх, хувилах, скандах машинаар мөн та үйлчлүүлэх боломжтой.
Цагийн хуваарь
Ажлын өдрүүд: 9:00 - 18:00 цаг
Амралтын өдрүүд ба амралтын өдрүүд: Хаалттай
Хаяг
Нацагдоржийн нэрэмжит Хотын Төв Номын Сан, Зүүн хаалга, Сөүлийн Гудамж 7
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол