Үндсэн агуулгаруу алгасах

Англи хэл дээр бичих: Хэлний хэв маяг

Style Guides and Citations

Англи хэлээр бичих олон хэв загвар байдаг.  Академик бичвэрийн хувьд та эхлээд ямар хэв загвар, формат байдаг вэ гэдгийг мэдэж авах чухал. Хэв загвар гэдэгт нь зөв бичих, үгийн сан, цаасаа яаж сонгох, эх сурвалжаа яаж эшлэх вэ гэдэг орно. Хэв загвар нь 2 зүйлээс тогтдог. 

  1. Америк, Британ хэв загвар

  2. Академик институтээс тогтоосон хэв загвар

Академик бичвэрийн дараах түгээмэл хэв загвар байдаг: 

  • MLA (Modern Language Association) : Голдуу уран зохиол, урлаг хүмүүнлэгийн салбарт хэрэглэдэг

  • APA (American Psychological Association) : Дандаа нийгмийн ШУ-ны салбарт ашигдагддаг

  • Chicago: Ихэнхидээ уран зохиол, түүх, урлагийн салбарт хэрэглэдэг

  • Harvard : Харвардын их сургуулиас гаргасан хэв загвар ч гэсэн АНУ-с өөр улсад ихэнхидээ ашиглагддаг. Бусад хэв загвараасаа ялгаатай нь хувь хүн, институциуд, хэвлэлийн газар тусгайлан өөрчилсөн. 

Маш олон дүрэм байна уу? Академик бичвэр эхэндээ хэрээс хэтэрсэн санагдаж магадгүй ээ. Гэхдээ  тов тодорхой дүрэм, заавраар амар бичиж болно.

MLA

APA

Chicago

Purdue OWL

Purdue OWLPurdue OWL (Пурдьюгийн онлайн бичгийн лаборатори) бичих, заах бичих, судалгаа, дүрмийн болон механик, загварын хөтөч, ESL (англи хэлийг хоёр дахь хэл), ажил хайх, мэргэжлийн бичих зэрэг үнэгүй эх сурвалжуудыг санал болгодог.

Purdue OWL (Online Writing Lab) offers free resources for writing, teaching, research, grammar and mechanics, style guides, ESL (English as a second language), job search, and professional writing.

American or British English

American English   British English

More Citation Help

Ишлэлийн менежмент